Орон нутгийн их, дээд сургуулиудад магадлан итгэмжлэлийн талаар цахимаар зөвлөгөө өгч, харилцан ярилцлаа

БМИҮЗ-ийн Ажлын албаны хамт олон МУБИС-ийн Зайны сургалтын төвтэй хамтран орон нутагт үйл ажиллагаа явуулж буй Дорнод их сургууль, Ховд их сургууль, Ховд их сургуулийн Баян-Өлгий аймгийн салбар, Маргад дээд сургуулиудтай 11 дүгээр сарын 11-ны өдөр цахимаар холбогдож, магадлан итгэмжлэлийн өнөөгийн байдал, өөрийн үнэлгээний тайлангийн явцад тулгарч буй асуудал, явцын талаар асуултад хариулж, зөвлөгөө өглөө.