ХОВД АЙМАГТ “БОЛОВСРОЛЫН ЧАНАР-ХӨГЖИЛ” СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Боловсролын чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, орчин үеийн техник технологийн дэвшил, ирээдүйн чиг хандлага, эрэлттэй мэргэжлүүд, магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудыг олон нийтэд таниулах ажлын хүрээнд Ховд аймагт “Боловсролын чанар-хөгжил” сургалтыг 01 дүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд зохион байгууллаа. Тус сургалтад аймгийн Ховд их сургууль, Хөгжил Политехникийн коллеж, Ерөнхий боловсролын сургуулиудын нийт 150 гаруй багш, ажилтан, албан хаагчид хамрагдлаа. Сургалтыг аймгийн Боловсрол, соёл урлагийн газартай хамтран зохион байгуулав.