Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн Дээд боловсролын комисс хуралдлаа



Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн Дээд боловсролын комиссын хурал 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр амжилттай хуралдлаа. Тус хурлаар таван байгууллага болон хорин дөрвөн хөтөлбөрийг хэлэлцэж, шийдвэрийг Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн удирдах зөвлөлийн хурлаар танилцуулан батламжилна.