МОНГОЛ УЛСЫН ТЕХНИК, МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН САЛБАРЫГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН БАГ АЖЛАА ТАНИЛЦУУЛЛАА

Монгол Улсын техник, мэргэжлийн боловсрол, сургалтын салбарыг дэмжих төслийн багийн зөвлөх Кийс Хамминк өнөөдөр БМИҮЗ-ийн Ажлын албаны дарга Ж.Болормаа болон холбогдох мэргэжилтнүүдтэй уулзаж, төслийн хүрээнд хийгдэж буй ажлууд болон бэлтгэсэн зөвлөмжийн төслийг танилцууллаа. Тэрээр төслийн хүрээнд гарч буй үндсэн зөвлөмжүүдийн нэг нь “Мэргэжлийн боловсролын тухай хуулинд мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын магадлан итгэмжлэх үйл ажиллагааг байгууллага нь БМИҮЗ-д тулгуурлан хэрэгжүүлэх шаардлагатай байна” гэж үзэж буйгаа илэрхийлсэн. БМИҮЗ-ийн Ажлын албаны захирал Ж.Болормаа Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл болон бусад төлөөлөл бүхий ажлын хэсэг ажиллан, мэргэжлийн боловсролын сургууль, хөтөлбөрүүдэд тавигдах шалгуур, шаардлагыг шинэчлэн боловсруулсан талаар танилцуулав. Мөн Др. Хамминкийн боловсруулсан зөвлөмжүүдтэй танилцан холбогдох санал, зөвлөмжийг хүргүүлэхээр харилцан тохиролцов.

Европын Холбооноос хэрэгжүүлж буй уг төсөл нь нь ХБНГУ-ын GOPA Консалтинг компани болон Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн хамтарсан түншлэлийн удирдлаган дор 5 жилийн хугацаанд хэрэгжинэ.

Төслөөр үр ашигтай, тогтвортой, эрэлтэд суурилсан ТМБС-н салбарыг хөгжүүлэх, орон нутагт дэлгэрүүлэх үүднээс тус салбарыг хариуцаж буй Монголын төрийн байгууллагуудын ажлыг нэгтгэх, үйл ажиллагааг сайжруулах юм.

Монголын техник, мэргэжлийн боловсрол сургалтыг дэмжих төсөлтэй энд дарж дэлгэрэнгүй танилцана уу.