UNESCO-ийн Learning Never Stops компанит ажил



COVID 19 вирусийн цар тахалтай холбоотойгоор дэлхий дахинд 1,5 тэрбум иргэд бүх шатны сургуульдаа явж чадахгүй нөхцөл байдал үүсээд байна. Гэсэн ч зарим улсад гэрээсээ үргэлжлүүлэн онлайнаар хичээллэж эхэлжээ. Олон сургуулиуд цар тахлын эсрэг цахим сургалтыг зохион байгуулж хичээллээ үргэлжлүүлж байна. Энэ цаг үед бид цөм хамтдаа эрүүл мэндийн салбар дахь энэ хямралаас үүдэх эдийн засгийн болон боловсролын салбарын хямралыг даван туулах боломжтой юм. Тус эрүүл мэндийн салбар дахь хямралаас бага хохирол амсахын тулд төрийн болон төрийн бус, олон улсын, иргэний нийгмийн зэрэг олон төрлийн байгууллагууд нэгдэж өөр хоорондоо харилцан туслалцах зорилгоор Global Education Coalition глобал хамтын ажиллагааг хэрэгжүүлж байна. Тус хамтын ажиллагааны үр дүнд талууд өөрт хэрэгцээтэй мэдээ мэдээллээ харилцан хүлээн авах, хуваалцах зорилготой юм. Иймд тус хамтын ажиллагаанд Монголын боломжит сургалтын байгууллагуудыг нэгдэж хөл нийлүүлэн ажиллахыг уриалж байна.

Хөдөлгөөний дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж танилцана уу

https://en.unesco.org/covid19/...

Нэгдсэн гишүүн байгууллагуудыг дараах холбоосоор орж танилцана уу

https://en.unesco.org/covid19/...

Гишүүн байгууллагуудын хэрэгжүүлж буй үйл ажиллагааны жишээг дараах холбоосоор орж танилцана уу

https://www.coursera.org/coron...